ОХУ-ын Эрхүү мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, ЗӨСҮТ, ХӨСҮТ, НЭМҮТ зэрэг холбогдох байгууллагууд хамтран эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлээ.
Үнэлгээгээр Монгол Улсад үүсэх эрсдэлийг “БАГА” гэж үнэлсэн байна.
ОХУ-ын холбогдох байгууллагаас тухайн тохиолдол тарваган тахал болох нь батлагдаагүй, “шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэсэн оноштой байсан талаар албан ёсоор мэдээлжээ.
Эрсдэл бага хэдий ч урьдчилан сэргийлэх зорилгоор:
- Хилийн нэвтрэх цэгүүдийн тандалт, хяналтыг сайжруулах
- Шаардлагатай нөөц, бэлэн байдлыг хангах
- Олон улсын болон ОХУ-ын холбогдох байгууллагаас мэдээллийг тогтмол авах
- Нөхцөл байдлын цахим тандалтыг өдөр тутам хийж, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдлыг холбогдох байгууллагуудтай хамтран үргэлжлүүлэн хянаж, албан ёсны баталгаатай мэдээллийг тухай бүр хүргэнэ
