ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Баярыг дөнгөж сая хоёрдугаарт эмнэлэгт хэвтүүлэх шийдвэр гаргажээ 

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-05-23

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга асан асан Санжийн Баярыг АТГ баривчлан,  ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй билээ.   

Тэрбээр хоригдоод 42 хоног өнгөрч буй бөгөөд өмгөөлөгчийнх нь өгүүлж буйгаар түүний биеийн байдал эрс дорджээ. Тодруулбал түүний тулай өвчин хүндэрч, хөлийнх нь шагай улайн алхаж явах боломжгүй болсон байна.  Тиймээс С.Баярыг дөнгөж сая сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлэх шийдвэрийг эмч нар гаргажээ.