ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүд: “ТАРЪЯ”

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-12-24

Төрийн тэргүүнээсээ эхлээд түмэн олноо хүртэл УИХ-ыг тарах нь зүйтэй талаар ярьж, бичдэг болов. Яриад ч зогссонгүй үйлдэл болгож Монгол Улсын Ерөнхийлөгч түүхэндээ анх удаа УИХ-ыг тараах талаар зөвшилцөх бичгийг УИХ-ын даргад өргөн бариад амжлаа. Иргэд ч ярианы сэдэв болгоод дууссангүй Сүхбаатарын талбайд УИХ-ыг тарахыг шаардаж жагсаал цуглаан хийхэд хүрч байна. Гэхдээ, мэдээж УИХ тарахдаа тулвал УИХ-ын гишүүд өөрсдөө тарах шийдвэр гаргаж байж л биелэх боломжтой билээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч хуулийн дагуу санал оруулж, ард иргэд үзэл бодлоо илэрхийлж жагсах эрхтэй ч  эцсийн шийдвэр УИХ-ын бүрэн эрхийн асуудал гэсэн үг л дээ.

УИХ байгуулагдахаасаа эхлээд “60 тэрбумын” гэх хэрэгт нэр холбогдож, төрийн эрхийг хууль бусаар авсан хэмээн буруутгагдаж, мордохын хазгай болж ажлаа эхэлсэн. УИХ-ын гишүүдийн гэмт хэрэгт холбогдсон асуудлууд, дээрээс нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн хэргүүд шил шилээ даран олноо ил болж, парламентын нэр хүндийг унагаад авав. Эрх барьж буй нам дотроо хоёр хуваагдаж, засгаа унагаж, дахин унагах гэж оролдож, УИХ-ын гишүүд авлигын хэрэгт холбогдож, Засгийн газрын гишүүд эрх мэдлээ ашиглан зээл авсан асуудлуудад орооцолдож, сүүлдээ бүр УИХ хуралдаж чадахгүйд тулав. Тиймээс л Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэд хүртэл УИХ-ыг тарах нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм. Саяхан явуулсан судалгаагаар иргэдийн дийлэнх хувь нь УИХ тарах нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлжээ. Дээр дурдсанчлан УИХ л өөрөө тарах шийдвэр эцэслэх билээ. Сүүлийн үед хоёр хуваагдаад хуралдаж чадахгүй байгаа гишүүд УИХ-ыг тарах зөв хэмээн байр сууриа албан ба албан бусаар илэрхийлэх болов. Энэ маягаараа бол үнэхээр ч хугацаанаасаа өмнө УИХ тарах нөхцөл бүрдээд байна. Тиймээс УИХ-ыг тарах тухай ам нээж буй зарим гишүүдийг энэ удаа онцолъё.

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.ЭНХ-АМГАЛАН: 

Caption

-Баялгийн хараал, хэрүү­лийн бузар, чөтгөрийн тойрогтоо эргэлдсээр бай­тал дэлхийн ертөнц бид­ний­гээ үнсэнд хаясан шалз шиг орхиод явлаа...Урагшгүй, увайгүй улс төрчид бидний буруу... Зайлцгаая даа бүгдээрээ...

 

 

 

 

УИХ-ын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ: 

Caption

-Төрийг түшиж чадах ухаан байхгүй бол төрөөс зайлцгаая. Тэгээд яриад байгаа бүлэглэл, олигархиа бүгд бидэнгүйгээр хийг. Их хурал тарвал би хамгийн түрүүнд явна. Ард түмнийг амар тайван байлгая. ЖДҮХС-гаас зохион байгуулалттайгаар  мөнгө авсан нь үнэн шүү дээ. Үндсэн хуулийн эсрэг олон юм яриад байгаа нь үнэн. Төрийн албыг завхруулсан нь үнэн биз дээ. Шударга ёс, хариуцлага гэдэг үг чинь үнэ.

 

 

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: 

Caption

-УИХ-ыг тараая гэвэл би гарын үсэг зурна.

 

 

 

 

 

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

Caption

-Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ тарсан нь зөв.

 

 

 

 

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

Caption

-Төрийн хямрал гудамжны хямрал болж үргэлжлэх нь. Бүх зүйл тодорхойгүй бай­на. Бусдын кноп дар­даг, хуралдаа суудаггүй гишүүд­дээ хариуцлага тоо­цох­гүй юм уу. Энэ бүх­нийг ярьж хэлэлцэхгүй бол УИХ-ыг тараах тэм­цэл хавар үргэлжилнэ. Хэр­вээ хэлэлцэх асуудлаа дуус­га­сан бол энэ Их хурал тарах хэрэгтэй.

 

 

 

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 

Caption

-Бидэнд хууль зөрчсөн асуудал байгаа бол хуулийн хүрээнд ярь. Монголын ард түмэн бидэнд 65 суудал өгсөн. Ард түмний амьдралыг өөд нь татаасай гэж сонгосон байх. Гэтэл ард түмний амьдрал улам дордлоо. Хоёрдугаарт, УИХ-ын чуулганаар 60 тэрбумын асуудлаар нээлттэй ярилцаасай гэж хүсэж байна. Хэн, хэн мөнгө аваад, албан тушаалд очсон юм. Ах, дүү, төрөл садан, нутаг ус гэдэг шалтгаанаар хэн нь хэнийг албан тушаалд тавьсан юм гэдгийг ярих цаг болсон. Өнөөдөр УИХ-ын чуулганыг Засгийн газрын гишүүд бойкотолж байна. Үнэхээр “Давхар дээл”-ээ даахгүй бол тайл. Цаашид ингэж бойкот хийнэ гэвэл УИХ таръя. Эсвэл Засгийн газрын гишүүд “Давхар дээл”-ээ тайл.

 

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ: 

Caption

-Сайд нарт хариуцлага тооцож чадахгүй бол УИХ тар гэж хэлнэ. Үүнийг төлөө цаашид дуугарна. Өнөөдөр би “УИХ-ыг тараах тухай” тогтоолын төслийг өөрийн албан бланк дээрээ бичээд гарын үсэг зуруулж байна. Хэд хэдэн гишүүд дэмжиж гарын үсгээ зурна гэдгээ илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах асуудлыг УИХ-ын даргатай зөвшилцөж өргөн мэдүүлсэн нь хуулийн өөр заалт шүү. Миний хөндөж байгаа нь УИХ өөрөө тарах буюу гишүүд нь өөрсдөө таръя гэдэг санаачлагыг гаргаж гарын үсэг зурсан нөхцөлд УИХ тарна гэж ойлгож болно.

 

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

Caption

-Үндсэн хууль илэрхий хууль зөрчсөн луйвар байхад парламентад 65 суудал авсан эрх баригч намын гишүүд энэ асуудлыг шийдэж чадахгүй бол Засгийн газраа асуудлаа ярьж шийдэх хэрэгтэй. Хэрвээ Засгийн газар дээр яриад шийдэж чадахгүй бол парламент нь тарах хэрэгтэй. Өөр яах юм бэ. Энэ асуудлыг шийдэж чадахгүй байж сонгогчиддоо юу ярих юм бэ. Нүдэн дээр Үндсэн хууль зөрчөөд худалдан авалт хийсэн байна. Үндсэн хуулиа тоохгүй Засгийн газар нь шийдвэр гаргасан. Гэхдээ үүнийг  өөгшүүлж, зохион байгуулсан хүмүүс улстөрчид шүү. Шудар­га ёс гэж байдаг бол тогтолцоогоороо явах ёстой.

 

УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ:

Caption

-УИХ-ын чуулганы хуралдаанд ийм зохион байгуулалттай саад учруулж байгаад харамсч байна. Энэ асуудлаа намынхаа бүлэг дотор ярилцаад шийд. УИХ-ын үйл ажиллагаанд бүү саад учруул. Шийдэх шаардлагатай олон хууль төсөл дараалалд байна. Эдгээрт анхаарлаа хандуулмаар байна. Бусад гишүүдээ хохироох үйлдлээ боль. Улс төрийн соёл гэж бий. Эсвэл гарын үсгээ зураад ажлаа өг өө. Би аль ч талд нь орохгүй. Удахгүй эгүүлэн татах хэд хэдэн гишүүдийн нэрс орж ирэх юм шиг байна. Чуулган хуралдах чадамжгүй болсон бол өөрсдөө өргөдлөө өгөөд тарах хэрэгтэй.

 

 

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ: 

-УИХ-ын даргыг огцруулах гэж байгаа бол хуулийн дагуу ажиллах ёстой. Хууль, эрх зүйн үндэслэлийг нь гаргаад өгчих. Тэгвэл хэдүүлээ хэлэлцье. Тавьтар­гүй хэдэн гишүүний тоглоом биш шүү энэ. Одоо 60 тэрбумын асуудлаа ярьсан дээр. Тэгэхгүй бол олон хүний нэр татагдаж орж байна. Ерөнхий сайд хэлсэн “Яг хэрэгжсэн эсэхийг нь мэдэхгүй байна” гэж. Тийм болохоор үнэхээр хэрэгжсэн үү, хэн хэн албан тушаалд очсон бэ гэдгийг нь ярих цаг болсон. Тэгээд Ж.Мөнхбат гишүүн бланк дээрээ гарын үсгээ цуглуулчих. Тийм л хоншоортой юм бол тарцгаая бүгдээрээ.