УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон мэдээлэл хийж байна. Тэрбээр, “Өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал болж байна. Гишүүд ч оролцож байна. Түрүүн УИХ-ын гишүүдийн төлөөлөл болон жагсагчид УИХ-ын даргатай ирж уулзсан. УИХ-ын Тамгын газар бол төрийн захиргааны байгууллага.
Улстөржихгүй. Би УИХ-ын даргын өрөөнд байсан. 14.30 цагт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан над руу залгасан. УИХ-ын даргатай уулзмаар байна гэсэн. Жагсагчдын төлөөлөлтэй хамт орно гэсэн учраас таван удаа холбогдоод уулзуулахаар болсон. Жагсагчдын төлөөлөл, ТББ-ын төлөөлөл нийтдээ есөн хүн орж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Гарч ирээд ямар мэдэгдэл хийснийг мэдэхгүй юм. Тодорхой үндэслэл, шаардлагыг өмнө нь тавьсан.
Тэгээд хариуг нь өгөөд, ярилцлага хийх хүсэлт гаргасан. Гэвч гурван хуудас материалыг нь хүлээж аваагүй. Өмнө тавьсан үндэслэл шаардлагынх нь хариуг өгсөн. Хариу ерөөсөө сонсоогүй. Гишүүдтэй хамт орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан. Энэ үйл ажиллагааг төрийн хамгаалалтын хүмүүс таслан зогсоосон. Төрийн үйл ажиллагааг зөрчсөн үйлдэл боллоо” хэмээлээ. Төрийн тусгай хамгаалалтад байдаг гурван албан тушаалтны нэг рүү дайрсан учраас ямар арга хэмжээ авахыг мэдэхгүй байна гэв.