ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажиллана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-25

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллана. Тэрбээр тус аймагт ажиллах үеэрээ орон нутгийн удирдлагуудын хамтаар Монгол Улсын хошой аварга болон зарим аварга малчны шагналыг гардуулан өгөх юм байна. 

Мөн төрийн албан хаагч, иргэдийн төлөөлтэй уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг аймгийн шилдэг тэргүүний багш,эмч, сувилагч нарт гардуулах аж.