ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ардын намын бүлэг мэдээлэл хийхгүй

O.Admin
2019-07-01

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хуралдаж буй МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлаад эргэн хуралдахаар болжээ. Бүлгийн хурлаас гарсан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхгүй юм байна.

Учир нь МАН-ын бүлэг 64 гишүүнтэй. Гишүүн бүр нь хөдөө орон нутагт ажиллаж, тойргийнхоо иргэдтэй уулзан иргэдийн санал хүсэлтийг сонсож ирсэн билээ. Тэгвэл бүлгийн хурлаар гишүүн нэг бүрийн саналыг сонсох бөгөөд нэмэлт өөрчлөлтөд хэрхэн өөрчлөлт оруулах, мөн засч залруулах зүйл байгаа эсэхийг нягтлах гэнэ. Тиймээс бүлгийн хурал өнөөдөр ажлын цаг дуусахаас өмнө амжиж дуусахгүй бололтой.

МАН-ын бүлгээс хоёр л гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэдгээ хэлсэн. Тэдгээр гишүүд бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил нар юм. Харин АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан бүлгийнхээ хурлаар хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгджээ.