ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч Х.Баттулга Нарендра Модитой уулзлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-05

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд анх удаа оролцож буй Ерөнхий сайд Н.Модид амжилт хүслээ. Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилснаас хойш нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил урагштай, үйлдвэр хүртэлх төмөр зам, засмал зам баригдаж, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг дуулгалаа.

Улмаар тус улстай нефьт, бусад эдийн засгийн хамтын ажиллагааг идэхжүүлэхээр ажиллаж байгаагаа хэлсэн юм. БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди мөн худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхийн чухалыг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Энэтхэг улсад хийх айлчлалын үеэр илүү бодитой зүйл хийж, үр дүнд нь хоёр улсын харилцааг нэг шат ахиулах хүлээлттэй байгаагаа илэрхийлэв. Талууд манай хоёр улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцлоо.