Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэв. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх ажлууд:
Барилга, хот байгуулалтын яам
- Гангийн үйлдвэрийг дэмжиж, шилний үйлдвэр байгуулна.
- Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна.
Хууль зүй, дотоод хэргийн яам
- Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр батлуулна.
- Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн гудамж, зам талбайг камержуулна.
- Харьяа байгууллагууд, албан хаагчдын орон сууц барьж, ашиглалтад оруулна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
- Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.
- Тэтгэврийн олон давхаргат тогтолцоог үе шаттай нэвтрүүлж, тэтгэврийн зөрүүг арилгана.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
- Ирэх дөрвөн жилд таван настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна. Сургууль шинээр барих, шинэчлэх, өргөтгөх зэрэгт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.
- Төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэн, сургалт, судалгааны чанарыг сайжруулна.
- Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
- Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжиж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ.
- Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёлын төв болох бодлого хэрэгжүүлнэ.
- Үндэсний урлагийн их театр, “Чингис хаан”, Байгалийн түүхийн музей, Хүүхдийн соёл, хөгжлийн төв, Соёл, урлагийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт зэргийг барьж ашиглалтад оруулна.