ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Такаясү, Вакатакакаге хоёр унаатайгаар башёг тэргүүлж байна

O.Admin
2022-03-27

Сүмо бөхийн Харү башё буюу гуравдугаар сарын тэмцээний 14 дэх өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Сүмод идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас зургаа дахь өдрөөс башёг орхисон.

Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн 4-өөс барилдах Эндотой барилдаж давжээ. Улмаар долоон даваа долоон унаатай болсон болж өнөөдрийн барилдаанд ялбал качигоши хийх билээ. Түүний өнөөдрийн өрсөлдөгч 11 даваа гурван унаатай байгаа маэгширагийн 6-аас барилдаж байгаа Котоновакатай барилдана.

Маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров маэгаширагийн 1-ээс барилдах Даэйшотой барилдаж өвдөг шорооджээ. Улмаар есөн даваа таван унаатай болсон бол өнөөдрийн өрсөлдөгч маэгаширагийн 9-өөс барилдаж байгаа Тобизарүтэй барилдана.

Маэгаширагийн 2-оос барилдах Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр  маэгаширагийн 3-аас барилдах Оношотой барилдаж давжээ. Улмаар долоон даваа долоон унаатай болжээ. Өнөөдөр түүний өрсөлдөгч маэгаширагийн 4-өөс барилдаж байгаа Эндотой барилдана.

Маэгаширагийн 4-өөс барилдах Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн 9-өөс барилдах Тобизарүтэй барилдаж өвдөг шорооджээ. Улмаар есөн даваа таван унаатай болжээ. Тэрбээр өнөөдөр маэгаширагийн 12-оос барилдах Котоэкотой барилдана.

Өчигдөр башёг тэргүүлэгч маэгаширагийн 7-оос барилдах Такаясү, секиваки Вакатакакаге хоёр унаатайгаар башёг тэргүүлж байна.

Харү башёд Монголын зургаан бөх барилдана. Үүнд:

  • Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3 гэмтсэн
  • Комүсүби Хошорюү С.Бямбасүрэн 7-7
  • Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров 9-5
  • Маэгашира 2 Тамаваши Б.Мөнх-Оргил 7-7
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн 9-5
  • Маэгашира 8 Чиёошома Г.Мөнхсайхан 5-9