ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Ерөнхийлөгч хоёр үндэслэлээр төсөвт хориг тавьсан

O.Admin
5 цагийн өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж дэмжлээ.

Ерөнхийлөгчийн зүгээс хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Даваасүрэн, З.Мэндсайхан нар үг хэллээ.