ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Р. Отгонжаргал ГЕГ-ыг удирдана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-12-09

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг ажлаас нь чөлөөллөө. Учир нь Б.Асралт өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, шалгуулна хэмээжээ. Түүний оронд ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р. Отгонжаргалыг томилжээ.

Харин ГЕГ-ын дарга Б.Асралт нь нүүрсний хулгайн хэрэгт хамааралгүй “хүрз нүүрс ч хулгайлаагүй” гэж мэдэгдэж байсан ч өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм.