ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жаргалсайхан: Төрөөс болж алдагдалд орсон

O.Admin
2023-03-17

Хөгжлийн банкнаас одоогоос есөн жилийн өмнө “Буян” ХХК үйлдвэржилтийг дэмжих хүрээнд "Ноолуурын үйлдвэрийн техник тоног төхөөрөмж шинэчлэл" төсөлд 14 тэрбум төгрөгийн зээлийг 2014 онд авсан байна. Тус компанийн хувьцааг Базарсадын Цогтсайхан 32 хувийг, Ч.Энхтогтох 30 хувийг, Б.Батсайхан 25 хувийг, Б.Жаргалсайхан 20 хувийг эзэмшдэг аж. Тус компани нийт 24 тэрбум төгрөгийг хөнгөлөлтэй зээл авсан бөгөөд 16 тэрбум төгрөг байгаа юм байна. Зээлийн талаар “ Буян” ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан тайлбар өглөө.

Б.Жаргалсайхан: -Би өнөөдрийн сонсголд зориудаар ирлээ. Би зээлээ төлмөөргүй байна. Яагаад гэвэл ажил хийх боломж төрөөс надад өгөөгүй. Ноолуурыг нь зах зээлийн үнээс 30-40 хувиар илүү их үнээр хятадууд авч байна.  Малчдаас ченж ноолуурыг нь үнэтэй аваад татвар төлөхгүй байна. 

Бид үйлдвэрлэл эрхлэхийн тулд татвараа төлж байна. Ердөө ялгаа энэ билээ. Үүнээс болоод ажил явахгүй байна.  Сүүлийн үеийн технологи нутагшуулж,  хөгжүүлээд уйгагүй ажиллавал зөвхөн ноолуурын салбараар Монгол Улс 2-3 миллиард ам.доллар олж болох боломжтой. Гэвч банкны зээл, татварын өр зээл гээд бараг 100 хувийн алдагдалтай  байна. Би ганц алдаа хийсэн. Тогтвортой байдлын гэрээ хэлэлцээрийг Засгийн газартай хийх байсан, чадаагүй. Тэгээгүйгээс болж, манай компани хохирсон. Харин ч өрийг төр барагдуулах байсан.