ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Дараах шалгуурт бүдэрсэн бол төрийн албанаас шүүрдэнэ

O.Admin
2023-03-17

Засгийн газраас зарласан “Шүүр” ажиллагааны хүрээнд аймаг, нийслэлийн засаг дарга, яамд, агентлагууд, ТӨК-иудын дарга нар хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон албан тушаалтнуудыг олж тогтоон ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгож, өнөөдөр чиглэл хүргүүлжээ.

Ингэхдээ хугацааг дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөр тогтоосон бөгөөд тус чиглэлийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хянаж ажиллах юм байна. Тус албан бичигт “Авлигатай тэмцэх “Шүүр” ажиллагааны хүрээнд нийтийн албанд танилын хүрээ зүй бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй этгээд томилогдохгүй байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж нийтийн албанд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх үүднээс авлигын гэмт хэрэгтнийг төрийн албанаас шүүрдэн цэвэрлэж, төрийн өмчийг шимэгчдээс салгах ажлыг эхлүүлж байна” хэмээн тодорхойлжээ.

Тухайлбал,

  • Төрийн албаны тухай хуульд тавигдсан шаардлагыг хангаагүй,
  • Ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй,
  • ТӨК, улсын үйлдвэрийн газрын журам дагуу томилогдоогүй,
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг удаа дараалан зөрчсөн
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан,
  • АТГ-аар Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулаагүй,
  • Ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоогдсон зэрэг асуудалтай
  • Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн ч төрийн албанд томилогдсон
  • Төрийн албаны ёсзүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн бол ажлаас нь чөлөөлөх буюу “шүүрдэх” ажээ.