ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Цогтгэрэл: Дэд сайд нарын асуудлыг дахиж нухацтай ярина

O.Admin
7 цагийн өмнө

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар 14.00 цагт хэлэлцэхээр болж, хуралдаан эхэлсэн байсан ч УИХ дахь АН-ын бүлгээс нэг өдрийн завсарлага хүслээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн байнгын хорооны дарга С.Ганбаатарын гэрт болон хажуу айлд нь АТГ-аас нэгжлэг хийж буйтай холбогдуулан хэлэлцэж буй асуудлаар завсарлага авч, маргааш 14.00 цаг хүртэл асуудлыг хойшлуулав.

Бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ “Байнгын хороод болоод бүлгийн хурлын явцад АН-ын бүлгээс тавьсан олон шаардлагыг биелүүлэхгүй байгаа учраас манай бүлэг завсарлага хүслээ. Хяналтын чиг үүрэг, дотоод хяналтын нэгж, 23 сайдаас гурвыг хасаад 20 болсон, Дэд сайд нарын асуудлыг оруулж ирэхэд бэлэн болчихсон байгаа зэрэг асуудлыг манай бүлэг дахин нухацтай ярилцана. Бүлгийн хурлаар С.Ганбаатар гишүүний асуудлыг ярилцана. Гишүүн өөрөө ирж мэдээлэл өгөх байх. Бид тодорхой мэдээлэлгүй байна” гэв.