ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Орон нутагт суурьших иргэдэд олгох ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олголт эхэллээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-03-23

Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого-2025" бодлогод тусгасан Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатараас хөдөө орон нутагт очиж амьдрах болон тухайн орон нутагтаа амьдардаг иргэдэд олгох орон сууцны ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олголт эхэлсэн талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдэгдлээ.

Иргэн та маргаашнаас эхлэн  Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Ариг банк, Транс банк, Богд банк, Капитрон банкуудад хандаж хамрагдах хүсэлтээ өгөх боломжтой. Тус зээлийг авахад ямар шалгуур баримтлах талаар мэдээллийг доорх зурагт хуудаснаас харна уу