ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын чуулганаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-30

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрлэсэн билээ.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд олонхийн саналаар дэмжсэн байна.