ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Энхтайван: Эрдэнэсийн сангаас үнэт зүйлс алдагдаагүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай УИХ-ын тогтоол /Монголбанк 2022.12.30-ны өдөр ирүүлсэн/ -ын төслийг хэлэлцэж байна. Энэхүү төсөлтэй холбогдуулж, гишүүд асуулт тавьж, хариулт авч байна энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:-Эрдэнэсийн санд уран баримал болон уран зураг хадгалдаггүй.

Үнэт металл эрдэнэсийн зүйл хадгалах зориулалттай. Үнэт металл эрдэнэсийн зүйлээр хийгдсэн үнэт зүйлс шилжиж ирсэн байдаг.Уран баримал, уран зургийн хувьд урчуудын эвлэл болон бусад музейд бий. Эрдэнэсийн сангийн хувьд өөрсдийн үзмэрийн танхимтай. Тус танхимд олон нийтэд үзмэрээ дэлгэдэг.

Чингис хаан музейтэй гэрээ байгуулсны үндсэнд Эрдэнэсийн сангийн хосгүй үнэт үзмэрийг тус музейд байршуулан олон нийтэд үзүүлж байгаа. Эрдэнэсийн санд нийт нэг их наяд төгрөгийн үзмэр байгаа. Үзмэрийн тооллогыг аудитын байгууллага жил бүр хийдэг. Сангаас үнэт зүйлс алдагдаагүй. Хөндлөнгийн байгууллагууд хяналт тавьдаг" гэв.