ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд 15 минут зам хаана

O.Admin
2023-06-08

Үндэсний аюулгуй байдлын зөвлөлийн удирдлага дор нийслэл Улаанбаатар хотод 2023 оны зургаадугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор иргэд аюулгүйн талбайд түр цугларах дадлага, сургууль явагдах газруудад өнөөдөр буюу зургадугаар сарын 08-ны өдрийн 15:55-16:10 цагийн хооронд авто зам, замын байгууламжийн хөдөлгөөнийг түр хаахаар болжээ. Тодруулбал, замын хөдөлгөөнийг зурагт заасан замуудын дагуу 15 минут хаах юм.