ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ

O.Admin
2024-02-14

Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилсан билээ. Энэ жил авах дөрвөн удаагийн шалгалтын хуваарийг 2023 онд баталсан байдаг.

Хуваарийн дагуу 2024 оны эхний улирлын шалгалтын цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Хоёрдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар дамжуулан хүлээн авна.

Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэж, байршуулжээ. Шалгалтыг энэхүү цахим номын хүрээнд явуулна. Харин Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгаврын ном одоогоор хэвлэгдэн гараагүй байна.