Шинээр бүрэлдсэн 126 гишүүнтэй парламентын анхдугаар хуралдаан өнөөдөр бол УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан сонгогдсон.
УИХ-ын дэд даргыг УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам эвслийн бүлэг тус бүрээс нэр дэвшүүлэн илээр санал хурааж сонгох хуультай. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгээс Д.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргаар сонгосон байна.
Тодруулбал, УИХ-ын дэд даргад С.Одонтуяа, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар өрсөлдсөн ба АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь Б.Пүрэвдоржийг дэмжжээ. Иймд удахгүй хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанаар Б.Пүрэвдоржийг дэд даргаар томилох юм. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж парламентад гурав дахь удаагаа сонгогдоод байгаа юм.