ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах ажил үргэлжилж байна

O.Admin
2024-09-09

ЭМДЕГ нь 21 аймаг, 2 дүүргийн ЭМДХ ээр дамжуулан орон нутгийн даатгуулагч иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой төрийн үйлчилгээг үзүүлж ажилладаг.

Энэ хүрээнд Дорнод, Сүхбаатар, Увс, Говьсүмбэр, Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, ЭМБ-аар үйлчлүүлэх үед даатгуулагчид тулгардаг асуудлыг хэрхэн хаана хандаж шийдвэрлэх, даатгалаа төлсөн эсэхээ шалгах, төлөх, шимтгэлийн хувь хэмжээ зэрэг нийтлэг мэдээллийг ил тод байршуулж, иргэдийг мэдээллээр хангаж ажиллаж байна.