ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өндөр түлэгдэлтэй охиныг БНСУ-д үнэгүй эмчлэхээр болжээ

O.Admin
2024-09-09

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас санаачлан БНСУ-ын Сөүл хотын Дүнгдэмүн дүүргийн ИТХ-ын дэд дарга Чонг Сонг Ёнг болон тус улсын Ханлим их сургуулийн Ханганг Сонгшим түлэнхийн мэргэшсэн эмнэлэгтэй хамтран жил бүр 2 хүүхдийг үнэгүй эмчлүүлэхээр болсон билээ.

Энэ ажлын хүрээнд 2023 онд Өмнөговь аймгийн харьяат хүнд түлэгдэлтэй гэж оношлогдсон Б.Үүрийнгэгээ охиныг үнэ төлбөргүй эмчилсэн бол 2 дахь хүүхдээр Баян-Өлгий аймгийн харьяат Еркебулан овогтой Дамир хүү сонгогдож эмчлэгдсэн билээ.

Тэгвэл энэ жилийн хүүхдээр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч Н. Номин-Эрдэнэ охин маань өнөөдөр БНСУ-д эмчлүүлэхээр нисэх гэж байна. Номин-Эрдэнэ охин ерөнхий боловсролын 70 дугаар сургуульд суралцдаг, ялгаатай хэрэгцээт сурагч бөгөөд ээж аав 2 дүүгийн хамт амьдардаг айлын том охин билээ.