Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь 2021-2024 оны хугацаанд JICA олон улсын байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтолцоог бэхжүүлэх төслийн хүрээнд цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хүний нөөцийг бэлтгэх, тогтолцоог бий болгох ажлуудыг шат дараатай хийж байгаа билээ.
Энэ хүрээнд ажлын байрны дадлагажуулагчийн сүлжээний 3 дахь удаагийн уулзалтыг / 2024.10.04 /өдөр зохион байгууллаа.
Уулзалтад төслийн дэд дарга Исобэ Ёоко, ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургагч багш Сакай Дайсүкэ, Инаба Кэнтароо, Тамаширо Юмико, Ичимүра Кэничи, Сэкихара Фүкаши нар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Мөн төсөл хэрэгжих хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт есөн удаагийн сургалтаар 207 ажлын байрны дадлагажуулагч, Япон улс, Малайз улсуудад 16 ажлын байрны дадлагажуулагч бэлтгэгч, сургагч багш нарыг бэлтгэсэн байна.