ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХҮН-ын тэрбумтан С.Отгонбат хоёр өнгөөр сурталчилгааны самбараа хийлгэж аархжээ

O.Admin
1 өдрийн өмнө

Аймаг, сумын орон нутгийн сонгуулийн сурталчилгаа тал дундаа орж, нэр дэвшигчдийн сурталчилгаа ч дагаад идэвхжиж байна. Өглөө босоод ирэхэд л сурталчилгааны самбарууд нэмэгдэж, эрээн мяраан гоёмсог рээлүүд соошл орчинд хэдэн зуун сая ам.долларын бүүсттэй явж буй. Тэгвэл эдгээр нэр дэвшигчдийн дунд хамгийн их мөнгөөрөө аархаж сурталчилгаа явуулж буй нэр дэвшигч бол НИТХ-д Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй ХҮН-ын С.Отгонбат.

Хан-Уул дүүргийн барилга, байшин, зам талбай болгонд түүний хоёр өнгөөр хийлгэсэн сурталчилгааны самбарууд эрээлжилж байх ажээ. Гэрлийн шон болгонд ч С.Отгонбат шар, ягаан хоёр өнгөөр хийлгэсэн самбараа байршуулан аархсаар байх юм. Уг нь С.Отгонбатад улс төрд орох гэж улайран зүтгээд байх шаардлага байхгүй.

“Бичил глобус” санхүүгийн нэгдлийн Ерөнхийлөгч цаашлаад дотоодод ч бус гадаадад хүртэл бизнестэй, 24 компанитай энэ бийлэгжүү эрийн улс төр рүү зүтгэх шалтгаан яг юу вэ. Банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан өчнөөн олон зуун хүний эд хөрөнгө, мөнгийг барьцаандаа атгасан энэ эр тэндээс олсон мөнгөөрөө л ямар ч хамаагүй аргаар НИТХ-д гарахаар улайрч буй бололтой. Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн шалтгаанаа С.Отгонбат “Юмыг хэтэрхий харлуулж болохгүй. Нүүрс бол дуусдаг баялаг. Би монгол залуусын оюуныг түгээж, түүчээлж байна” хэмээжээ. Үнэхээр л залуусыг дэмжиж, улсдаа татвараа шударгаар төлж, улс дамжин амжилттай бизнес эрхэлж буй бол улс төр рүү ингэж улайран зүтгэх шаардлага байхгүйсэн.

Чаддаг, чаддаг зүйлээ хийгээд явж байх ёстой атал ингэж их мөнгө хаяж, эрээлжилсэн сурталчилгаагаар бөмбөгдөж НИТХ-д гарах том эрх ашиг түүнд байгаа бололтой шүү. Т.Доржхандын намд асар их хандив өргөж, жагсаалтын бүр нэгдүгээрт өөрийгөө тавиулж, Хан-Уулаар дүүрэн бийлэгжүү сурталчилгаа хийлгэсээр хэрвээ ялж гэмээнэ С.Отгонбатын банк бусын бизнес л хурдтай тэлж, хан-уулчууд харин хагархай түгжрэлтэй зам дээрээ зэвтэй усаа уусаар хаягдаж үлдэх нь тодорхой билээ.