ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат өргөтгөсөн хуралдаан зохион байгуулжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2024-11-14

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат үүрэгт ажлаа хүлээн авч ИТХ-ын ажлын алба болон хурлын төлөөлөгч нар, ЗДТГ-ын хэлтсийн дарга нартай өргөтгөсөн хуралдаан зохион байгууллаа.

Хуралдаанаар ирэх оны төсвийн төлөвлөгөө, 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг цаг хугацаанд нь хуулийн хүрээнд аймгийн хөгжил дэвшил, иргэдийн амьжиргаа, амьдрах таатай орчныг сайжруулах чиглэлээр чанартай, гүйцэтгэлтэйгээр тусган батлуулахад анхаарал хандуулж ажиллах үүрэг чиглэлийг өглөө.

Мөн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж холбогдох асуудлуудыг хэлэлцлээ.