ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

2025 оныг Залуучуудын хөгжлийн жил болгохоор хэлэлцэж байна

O.Admin
2 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 32 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,

-2025 оныг Залуучуудын хөгжлийн жил болгохтой холбогдох стратеги төлөвлөгөөний талаар

-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар

 

-Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан болон ургац хураалтын дүнгийн талаар

-“Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 32 асуудлыг хэлэлцэхээр байгаа аж. Хуралдааны дараа холбогдох сайд нар мэдээлэл хийнэ.