ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 86 гомдол, мэдээллийг хянан шалгав

O.Admin
1 өдрийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 1 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1076 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 451 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 625 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 86 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 32 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтын дагуу Өмнөговь, Архангай аймгийн ИТХ, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргад хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 20 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Хяналт шалгалтаар илэрсэн Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст нарийвчлан шалгуулж байна.