ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Авлигын төсөөллийн индекст Монгол Улс долоон байраар урагшилжээ

O.Admin
7 цагийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр авлигын төсөөллийн индекс өссөн тухай мэдээлэл өглөө. Тэрбээр, "“Транспэрэнси интернэшнл” ОУБ-аас гаргадаг улс орнуудын авлигын төсөөллийн индекст Монгол Улс долоон байраар урагшилсан сайн мэдээ байна.

Тодруулбал, АТИ-ээр манай улс 2018 онд 93, 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд 110, 2022 онд 116, 2023 онд 121-д эрэмбэлэгдсэн бол 2024 онд буюу хамгийн сүүлийн мэдээгээр 114-т жагссанаар өмнөх оноос долоон байраар урагшиллаа.

Эдийн засаг бөгөөд геополитикийн хүнд бэрхшээлтэй цаг үед дэлхийн олон улс орнууд, тухайлбал АНУ, ХБНГУ, Швейцарь, Норвеги, Япон, Франц, Испани, Итали зэрэг улс орнуудын оноо буурч, авлигын индекс байр ухарсан бол Монгол Улсын хувьд тогтвортой байж, байр урагшилжээ.

Монгол Улсын Засгийн газраас цаашид авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарч ажиллах болно" хэмээлээ.