ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бутаны Хаант Улсын төлөөлөгчдөд Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлийн туршлагаас хуваалцлаа

O.Admin
6 цагийн өмнө

Өнөөдөр / 2025.04.29/ Нээлттэй засгийн түншлэлийн зөвлөлийн ажлын алба Бутаны Хаант Улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчид Монгол Улсын төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааны талаар туршлага судлах зорилгоор айлчилж байгаа бөгөөд Монгол Улсын Нээлттэй засгийн түншлэлд нэгдсэнээс хойш хүрсэн ололт амжилт, мэдээллийн ил тод байдал, төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог хэрхэн хангадаг тухай туршлага сонсож ярилцав.

Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ нэвтрүүлсэн “Цахим үндэстэн”, “Шилэн төр”, “Шилэн индекс”, “Иргэний төсөв” зэрэг санаачилгууд, мэдээллийн ил тод байдал, цахим засаглал, иргэдийн цахим оролцоог хангах системүүд, e-Mongolia, e-Business, d-Parliament системүүд болон ажлын албаны бусад үйл ажиллагаа болох төрийн бүтээмж, хүний эрхийн төлөв байдлын илтгэлийн талаар ажлын албаны дарга С.Тэнгис танилцууллаа.