УИХ-ын гишүүн Э.Болормааг өнгөрсөн оны ээлжит сонгуулиар баруун бүсэд нэр дэвшихдээ гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд эксплорайшн” компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх мэдээлэл цацагдсан билээ.
Тэгвэл түүний хэргийг прокурорт шилжүүлсэн гэх мэдээлэл гараад байгаа. Э.Болормаа гишүүн харин “Энэ талаар ямар нэг мэдээлэл надад алга. Надтай албан ёсоор холбогдсон зүйл алга. Ямар ч хуулийн байгууллагаас мэдээлэл авахаар холбогдоогүй. Тухайн үед би орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлж байсан. Үнэхээр мэдээлэл байхгүй учраас би мэдээлэл өгөхгүй" гэв.