УИХ-ын чуулганы 2025.05.16-ны өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Ингэснээр Монголбанк зээлдэгчийн онооны системийг болон, холбогдох журмыг боловсруулж хэрэгжүүлнэ.
Тэгвэл энэ талаар хуулийн төслийн санаачлагч УИХ-ын гишүүн Э.Батшугар "Зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр дараах эерэг өөрчлөлтүүд бий болно
• Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болно
• Зээлийн хүртээмж нэмэгдэнэ
• Барьцаа хөрөнгийн шаардлага, зээлийн хүү буурна
• Банк, санхүүгийн тогтолцоо илүү шударга, өрсөлдөөнтэй болно" хэмээлээ.