ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх долоо хоногт говийн нутгуудаар огцом хална

O.Admin
13 цагийн өмнө

Ирэх долоо хоногийн баасан гараг буюу зургадугаар сарын 13-ны өдөр Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар өдөртөө +28+30 градус, 14-ний бямба гарагт Дорноговийн нутгаар өдөртөө +32+34 градуст хүрч хална.

Үүний дотор Дорноговийн Хөвсгөл, Зүүнбаян, Улаанбадрах сумдын нутгаар +34+36 градус, Хатанбулаг, Замын-Үүд, Өргөн, Алтанширээ, Эрдэнэ сумдын нутаг, Сайншанд хот орчмоор +32+34 градуст хүрч их халах төлөвтэй байгаа тул малчид, иргэд халалтын сэргийлнэ үү!

Замын-Үүдээс Сайншанд, Улаанбаатарын чиглэлд ачаа тээш тээвэрлэж буй ачааны автомашин ачаа тээвэрлэх явцдаа удаа дараа шатсан хэрэг явдал гарч байгаа тул шатдаг хий гэх мэт шатамхай бодисыг бусад ачаатай холилгүйгээр галын аюулгүй байдлын шаардлагыг сайтар хангасан нөхцөлд тээвэрлээрэй.