ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бутан улс төрийн үйлчилгээг цахимжуулсан туршлагаас суралцана

O.Admin
3 цагийн өмнө

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Бутаны Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс Бутаны Хаант Улстай 2012 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр найрсаг харилцааг хоёр орны давуу тал, нөөц бололцоонд нийцүүлэн эдийн засгийн агуулгаар баяжуулахаар тохирсон.

Уулзалтын үеэр Э.Батшугар сайд “e-Mongolia” болон “E-Business” системийн технологийн дэвшил, иргэдэд үзүүлж буй бодит үр ашгийг танилцуулж, Монгол Улс НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексийн “Маш өндөр” ангилалд орж, сүүлийн хоёр жилд 28 байраар урагшилсан амжилтыг онцлов.

Бутаны Үндэсний Ассамблейн гишүүд манай улсын төрийн үйлчилгээг цахимжуулсан сайн туршлагаас судлах хүсэлтээ илэрхийлсэн тул цаашид хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар хоёр тал санал солилцлоо.