ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чанаргүй зээлийн эргэн төлөлтийг идэвхжүүлэх үүргийг өгчээ

O.Admin
6 цагийн өмнө

2024 онд УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа Монгол улсын Хөгжлийн банкийг Экспорт, импортын банк болгохоор тусгасан. Энэ хүрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал Хөгжлийн банкинд ажиллалаа. Тэрбээр, хэд хэдэн үүрэг чиглэлийг тус банкны удирдлагуудад өгчээ.

Тодруулбал,

-Чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх

-Арилжааны банктай өрсөлдөж түр зуурын санхүүжилтээс татгалзах, эдийн засагт үр өгөөжтэй, том төслүүдийг санхүүжүүлэх

-Санхүүжүүлэх төслийг УИХ-аар заавал батлуулах

-Банкны үйл ажиллагаа, зээл, төслийн мэдээллийг нээлттэй ил тод болгох

-Засаглалыг сайжруулж, улс төрийн нөлөөнөөс салгаж, нээлттэй сонгон шалгаруулалт хийх

-Хараат бус ТУЗ-ийн гишүүдэд шахааны хүн томилохгүй. Гадны санхүүгийн байгууллагаас төлөөлөл оруулах урилга хүргүүлэх

-Статус, хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа олон нийтээс санал авах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.