ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэр

O.Admin
6 цагийн өмнө

Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр (2025.08.07) боллоо. Хурлаар цаг үеийн яаралтай асуудлаар буюу хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор,

  • Цэцэрлэгийн насныхан буюу 2-5 настай, зорилтод бүлгийн хүүхдүүдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулахад шаардагдах зардал,
  • Дүүргийн 9, 10-р хороонд шинээр ашиглалтад орж байгаа 150 хүүхдийн хүчин чадалтай 343-р цэцэрлэг болон “Өргөө” салбар цэцэрлэг, 23-р хороонд шинээр ашиглалтад орж байгаа 125 хүүхдийн хүчин чадалтай 357-р цэцэрлэгт шаардлагатай зөөлөн эд, ширээ сандал, гал тогооны хэрэгсэл болон бусад шаардлагатай зардал,
  • “Баянгол хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-т энэ сарын 12-оос 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын "Хүүхдийн боксын тэмцээн"-ий бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай зардал зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тухайлбал, дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 21 мянга орчим хүүхэд бий. Өнгөрсөн онд хичээлийн шинэ жил эхлэх үе хүүхдүүдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад хамруулснаар өвчлөл бага байсан.

Гэвч энэ жил зарим хүчин зүйлээс шалтгаалж томуугийн эсрэг вакцин 9-р сарын сүүлээр хийгдэх бөгөөд дүүргийн ЭМТ-өөс 2-5 насны зорилтод бүлгийн хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах зайлшгүй шаардлагатай гэсний дагуу холбогдох зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөө гаргахаар боллоо. Энэ үеэр дүүргийн Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв хамтран улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн 8-р сарын 12-17-ны өдрүүдэд Олон улсын "Хүүхдийн боксын тэмцээн"-ийг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Баянгол хүүхдийн зуслан ОНӨТҮГ-ын хоолны заал, халуун усны газрын засварын ажилд дэмжлэг үзүүлэхэд шаардагдах төсвийг мөн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Тус тэмцээнд 4 орны нийт 200 тамирчин оролцох юм.