ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хэт их дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд стандартыг мөрдүүлнэ

O.Admin
10 цагийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын даргын А/190 захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэт чанга дуу чимээ болон дуут дохиог хэрэглэж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах зорилго бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Уг ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан ахалж буй.

Ажлын хэсгийн ахлагч Г.Батсайхан, НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар нар дрифт хийх хүсэл сонирхолтой иргэдийн эрх, хүсэл сонирхлыг хааж боож болохгүй. Иймээс цаашид тодорхой байршилд дрифт хийх нөхцөлийг бүрдүүлэх, цагийн хязгаар тогтоох, олон талын байгууллагуудыг татан оролцуулах, олон нийтэд нөлөөллийн аян өрнүүлэх талаар санал хэлэв.

Нийслэлийн газар зохион байгуулалтын газраас Налайх, Төв аймаг, Хүй долоо орчимд дрифт хийх боломжит газрыг танилцуулав. Ажлын хэсгийн дараагийн хурлаар уг асуудлыг мэргэжлийн холбоодтой ярилцан эцэслэж, хяналт шалгалтын ажлыг цаг алдалгүй эхлүүлэхийг ажлын хэсгийн ахлагч үүрэг болголоо.