ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн гурван өндөрлөг сур харвана

O.Admin
2019-06-18

Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор сурын харваагаар долдугаар сарын 7-оос эхэлдэг. Энэ жил 540 харваач сур харваж цэц мэргэнээ сорихоор болжээ. Жил жилийн баяр наадмын нээлтийн дараа Ерөнхийлөгч сур харвадаг уламжлалтай байсан. Тэгвэл энэ жил багагүй өөрчлөлт орсон байна. Өөрөөр хэлбэл,  Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын нээлтэд төрийн гурван өндөрлөг сур харвахаар болжээ.

Нэмж мэдээлэхэд, сурын харваанд өрсөлдөх харваачдыг энэ сарын 22-24-нд болох насанд хүрэгчдийн УАШТ-ээс тодруулах аж. Сурын харваанд 700-аас дээш харваач оролцох боломжтой ч талбай бага учраас 540 харваач оролцохоор тогтсон байна.

Мөн долдугаар сарын 7-10-ны өдрүүдэд өсвөрийн шилдэг харваачдыг тодруулахаас гадна буриад, урианхай сурын харваа болдог. Баяр наадмын халх харваа долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд байрлах сурын талбайд болно.