Засгийн газрын ээлжит хуралдаанаар 12 асуудал хэлэлцэж, таван асуудал танилцуулахаар товложээ.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл – Ө.Энхтүвшин
- Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улс болон БНЭУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл – Л.Оюун-Эрдэнэ
- Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл - Н.Цэрэнбат
- Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай – Н.Цэрэнбат
- Монгол, Украйны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл – Д.Цогтбаатар
- Монгол Улсын 2020 оны төсвийн тухай – Ч.Хүрэлбаатар
- Төслийн жагсаалт батлах тухай – Ч.Хүрэлбаатар
- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хэлэлцээрийн төсөл - Ч.Хүрэлбаатар
- Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай – Х.Баделхан
- Тогтоолд өөрчлөлт оруулах, тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай – Б.Энх-Амгалан
- Бичил уурхайн талаар авах зарим арга хэмжээний тухай – Д.Сумъяабазар
- Бусад – У.Хүрэлсүх
ТАНИЛЦУУЛАХ АСУУДАЛ:
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн ургац хураалтын ажлын явцтай МУ-ын Ерөнхий сайд танилцсан дүнгийн талаар – Л.Оюун-Эрдэнэ
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын талаар - Л.Оюун-Эрдэнэ
- Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар – С.Чинзориг
- “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, “Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар - Ц.Даваасүрэн
- Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын орлогыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх талаар – Ц.Даваасүрэн