ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Сандаг-Очир: Манай залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа нь сайхан байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-06-24

Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир морин цагт 5 дугаар хэсгийн санал авах байр буюу нийслэлийн Багануур дүүргийн лаборатори Боловсрол цогцолбор сургуулийн байранд гэргийн хамтаар очиж саналаа өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-аа байгуулж, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж байна. Энэ удаагийн сонгууль ирц өндөр байх нь гэж харагдаж байна. Ялангуяа залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа нь сайхан байна. Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийн дараах түүхэн сонгуульд иргэд, сонгогчид Та бүхэн маань идэвхтэй оролцож, улс хотынхоо шинэ хөгжлийн замналын үндэс суурийг тавихад иргэний үүрэг оролцоогоо бодитоор хангахыг уриалж байна” хэмээв.