ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сүхбаатар аймагт АН ялалт байгууллаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-24

УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог буюу Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшигч Наянтайн Ганибал , Жамбын Батсуурь  нар урьдчилсан байдлаар олонхийн саналыг авч байна.  Н.Ганибалын хувьд 1974 онд төрсөн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ХААЯ-нд газрын дарга байсан юм. Харин Ж.Батсуурийн хувьд  2008-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажилласан, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутаг, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа аж.