УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцсэн байна. Хуралдаанаар ирэх оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Ерөнхийлөгчийн хоригт 2021 оны улсын төсвийн урсгал, хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй хэмээн хориг тавьсан үндэслэлээ Монгол Улсын Ерөнхийлөгч тайлбарлаж байсан юм.