ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Ард түмнийхээ шаардлагыг хүлээн авлаа, Ерөнхий сайдын эрхэм хүндэт үүргээс огцорч байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2021-01-21

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр “Манай улсын эрхэм хүндэт иргэдээ, та бүхэндээ хандан таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчье. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү  зөөвөрлөхдөө хариуцлагагүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж байна.  Би эцэг хүн. Гэр бүлтэй, охин үртэй хүн. Энэ үйл явдал  Улсын Ерөнхий сайдын хувьд ч, эцэг хүний хувьд ч сэтгэл эмзэглүүлж байна.

...Гэвч тэр хөөрхий эмэгтэйд хандсан хандлага  ямар байсныг та бүхэн харсан. Тиймээс  төр алдаа гаргавал хариуцлага хүлээх байх  хэрэгтэй. Энэ асуудлаас болж, манай танхимын хоёр сайд огцрох хүсэлтээ өгсөн. Би цэрэг хүн. Ялалтыг ч,  ялагдлыг ч хамт үүрдэг.  Би энэ кабинетийг элэг бүтэн, энэ бүрэлдэхүүнээр ажиллана гэж бодож төлөвлөсөн. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Ард түмний шаардлагыг бид хүлээн авч байна. Ёс зүйтэй төр, удирдагч байгаасай гэж хүсэж байна. Ажил хийвэл хийсэн шиг хийдэг, алдаа гаргавал үүнийгээ үүрдэг байх ёстой. Тиймээс Ерөнхий сайдын эрхэм хүндэт үүргээс огцорч байна...

Тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь чин сэтгэлээсээ уучлал гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хүсье. Энэхүү үйл  явдалд ёс зүйн хувьд хариуцлага хүлээх ёстой.   Миний хувьд УОК, бүх шатны эрүүл мэндийн салбар, хууль хүчнийхэн, төрийн байгууллага, өдөр шөнөгүй нойр хоолоо хасан цар тахалтай тэмцэж байсан хүмүүст баярлаж байна.  Гэвч тэр хөөрхий эмэгтэйд хандсан хандлага  ямар байсныг та бүхэн харсан. Тиймээс  төр алдаа гаргавал хариуцлага хүлээх байх  хэрэгтэй. Энэ асуудлаас болж, манай танхимын хоёр сайд огцрох хүсэлтээ өгсөн. Би цэрэг хүн. Ялалтыг ч,  ялагдлыг ч хамт үүрдэг.  Би энэ кабинетийг элэг бүтэн, энэ бүрэлдэхүүнээр ажиллана гэж бодож төлөвлөсөн. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Ард түмний шаардлагыг бид хүлээн авч байна. Ёс зүйтэй төр, удирдагч байгаасай гэж хүсэж байна. Ажил хийвэл хийсэн шиг хийдэг, алдаа гаргавал үүнийгээ үүрдэг байх ёстой.Тиймээс Ерөнхий сайдын эрхэм хүндэт үүргээс огцорч байна.  Цаг алдалгүй өнөө, маргаашийн дотор шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газар байгуулагдах ёстой. Цар тахлын үед улс төр хийж болохгүй” гэлээ.