УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэх юм. ЕТГ-ын дарга Ө.Шижир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг дэмжсэн бөгөөд хэлэлцэж, шийдвэрлэхийг хүслээ.
Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Төрсөн он: 1980.06.29
Гэр бүл: Ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг
Боловсрол:
• 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
• 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
• 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
• 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
• 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
• 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
• 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
• 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
• 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
• 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
• 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
• 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
• 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
• 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Сонгуульт ажил:
• “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх
• “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
• “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч
Бүтээл:
• “Алсын хараа” ном 2005
• “Азийн хүлэг улс” ном 2015 он