УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Б.Жавхлан шинэ Засгийн газарт Сангийн яамыг удирдан чиглүүлэхээр боллоо. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн.
БОЛОВСРОЛ:
- 1990 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль
- 1992 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр дунд сургууль
- 1997 онд Монгол улсын их сургууль, Эдийн засгийн сургууль, банкны эдийн засагч
- 2008 онд АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль
- 2009 онд АНУ, Индианагийн их сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч
- 1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч
- 2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч
- 2004-2006 онд Худалдаа хөгжлийн банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
- 2006-2007 онд Худалдаа хөгжлийн банк, Дэд ерөнхийлөгч
- 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2020 онд Нутгийн удирдлагын дэд хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга