Өнгөрсөн долдугаар сараас эхлэн Батлан хамгаалахын салбарыг хариуцан ажиллаж буй Г.Сайханбаяр улс төр судлаач, цэргийн стратегич, төрийн удирдлагын мэргэжилтэй, магистр зэрэгтэй.
БОЛОВСРОЛ:
- 1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль
- 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль
- 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт
- 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль
- 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус суралцаж төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1989-1994 онд Ардын армийн 121, 318 дугаар ангиудад салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч
- 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабын Сургалт, соёл сурталчилгаа, хүмүүжлийн газарт мэргэжилтэн офицер, Мэдээлэл, соёл сурталчилгаа, хүмүүжлийн ажлын хэлтсийн дарга
- 2000-2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, дарга
- 2014 оноос одоог хүртэл мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дарга
- 2020 оноос Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна.