ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаа эхэллээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-12-26

Өнгөрөгч долоо хоногт Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн өмчийн бүтээмжийг, тэр дотроо засаглалыг сайжруулах том зорилго бий. Энэ зорилтын хүрээнд Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит компаниудыг түүчээлэн олон нийтийнх болох Засгийн газар, УИХ-ын шийдвэрүүд гарсан. Монголын хөрөнгийн бирж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудтай хамтран IPO хийх бэлтгэл ажлаа хангасан гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга өнөөдөр албан ёсоор эхэллээ. Тухайлбал, Сангийн яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу захиалгын хуваарилалтыг дараах байдлаар хийхээр болжээ.

Үнэт цаасны танилцулгад заасан стратегийн хөрөнгө оруулагчийн шаардлагыг хангасан хөрөнгө оруулагчдын урьдчилсан захиалгыг хамаарал бүхий этгээдүүдийн захиалгын хувь хэмжээг 5 хувь хүрэхгүй байх зарчмыг баримтлах, Урьдчилсан захиалгыг бүртгэхдээ стратегийн хөрөнгө оруулагчид тавигдах шаардлагыг хангасан эсэхийг шалгаж,  стратегийн хөрөнгө оруулагчаар орохыг мэдэгдсэн хүсэлтийн хамт хөрөнгө оруулалтын дүнг ҮЦТХТ-н данс, номинал данс, кастодионы дансанд байршуулсан баримтыг хавсаргах зэргээр явах аж.