ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн байгуулалтын байнгын хороог Н.Энхболд удирдана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-03-24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Энхболдыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн, гишүүдийн 74.4 хувийн саналаар дэмжлээ.

Учир нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат ажиллаж байсан  бөгөөд бүрэн эрхээсээ түдгэлзэж, хувийн шалтгаанаар өргөдлөө өгч, олонхийн саналаар УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн билээ.

Мөн тэрбээр нүүрсний асуудлаар хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа юм. Тиймээс УИХ дахь МАН-аас УИХ-ын гишүүн Н.Энхболдыг байнгын хорооны даргад дэвшүүлсэн гэж бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ.

 

Н.Энхболд намтар: 

1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль

1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр

1990 онд ЗХУ-ын Москва хотын Коммунист намын дээд сургууль

1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.

1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч

1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн

1986-1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга

1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал

1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх

1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд

2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн