ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгчээ

O.Admin
2024-02-14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зудын нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгчээ. Эцсийн шийдвэрийг Улсын онцгой комисс хэлэлцэн гаргах аж.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна. Тодруулбал,

Увсын Өндөрхангай, Наранбулаг,

Өвөрхангайн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг,

Дорноговийн Иххэт, Өргөн,

Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт,

Хэнтийн Баянмөнх, Галшар сумдад цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудтай байна.