БНХАУ-ын Шанхай хотноо экспод оролцож буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Шанхай хотноо албан ёсны уулзалт хийж, хамтын ажиллагааны найман баримт бичигт гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгожээ. Тодруулбал,
-”Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
-”Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"
-Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
-Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Худалдааны яам хоорондын ногоон хөгжлийн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг,
-Монгол Улсаас БНХАУ-д экспортлох тэжээлийн зориулалттай уураг болон өөх, тосны мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын протокол зэрэг багтлаа.
Ингэснээр олон жил гацаанд байсан Гашуунсухайнт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл хэрэгжиж, "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”,-ын бүтээн байгуулалт эрчимжих боломжтой боллоо.
“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо хангана.Их ачааллын үед төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ.