ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв гэж үзжээ

O.Admin
5 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хуралдав.

Ээлжит бусаар хуралдаж буй өнөөдрийн хурлаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж дууслаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Батсуурийн Даваадалай оролцсон юм. Улмаар, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж бүлгийн нийт гишүүдийн 57.1 хувийн саналаар хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.